Хятадын интернет мэдээллийн төвөөс энэ сарын 7-нд гаргасан мэдэгдлээс үзэхэд 2014 оны арванхоёрдугаар сарын байдлаар тус улсын интернэт хэрэглэгчийн тоо 650 саяд хүрчээ.
Өмнөх онд Хятадын интернэт хэрэглэгчийн тоо 31.17 сая болж, интернетийн тархалт 47.9 хувьд хүрч, гар утасны интернэт хэрэглэгчээр 557 сая хүн бүртгэгдэж байсан юм. 2014 онд гар утасны интернэт худалдаа, төлбөр тооцоо, банкны үйлчилгээ зэрэг нь бусад үйлчилгээг бодвол илүү хурдтай өссөн байна.