“Өнөөдөр” сонин янз бүрийн мэргэжлийн, төрөл бүрийн албан тушаалын эрхмүүдийн олон өнгийн ертөнцийг “Нэг өдөр” булангаараа нээн харуулахыг зорьдог. Бид энэ удаагийнхаа зочноор Эрүүл мэнд, спортын сайд Ганхуягийн Шийлэгдамбыг урилаа. Тэрбээр хамгийн хариуцлагатай, басх үү ээдрээтэй, үргэлж муугаар цоллуулж ирсэн хэцүүхэн салбар дааж авснаар нэг талаар нэр хүндэд нь сэв сууж мэдэх ч нөгөөтэйг үүр шинэчлэлийн салхи сэвэлз үүлж ч болно. Чухам алин болохыг цаг хугацаа харуулах биз ээ. Түүнд ажиллах хугацаа бага, хийх зүйл их бий. Салбар нь хэт улстөржсөн, эмнэлгүүдийнх нь тоног төхөөрөмж зэвэрсэн, эмч нар нь туршлагагүй, дарга нар нь чадварг үй гээд энэ салбар өнө эртнээс шинэчлэл нэхсээр ирсэн ч шинэ сайд томилогдох бүртээ “сэлэм эрг үүлэн”, өөрийн хүмүүсийг удирдах албанд томилж, нэг ёсондоо эрүүл мэндийн салбарыг “элгээр” нь хэвтүүлэхэд хувь нэмрээ их, бага хэмжээгээр оруулцгаасан. Одоо энэ салбараар хэн нэгэн “тоглох” эрх байхгүй. Тэгвэл улсын эмнэлг үүд нь “живж”, ард иргэд нь өвчин шаналлаа даахаа болих буй за. Тиймээс Г.Шийлэгдамба сайд эрүүл мэндийн салбарыг үндсээр нь шинэчлэх, эмнэлгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагын менежментийг сайжруулах, эмч нарын цалинг нэмэгдүүлэх, сайд болмогцоо улсын эмнэлг үүдийн дарга нарыг халдаг, сольдог жишгийг болиулах гэх зэргээр түүнд хийх ажлууд уул овоо шиг их байгаа. 1990 оноос хойш эрүүл мэндийн салбар толгойлсон 12 дахь сайдын нэг өдрийг өнгөрсөн баасан гаригт сурвалжилснаа хүргэе.
08.00 цаг Нийслэлд нэгэн шинэ өдөр эхэллээ. Өдийд харанхуй байдагсан, гэгээ орчихож. Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам хэдийнэ наашилсных биз ээ. Гэсэн ч өнөөх л утаа хэвээр. Уг нь бид Г.Шийлэгдамба сайдын гэрт уулзахаар болзсон ч тэрбээр “Өглөө эрт яам руу явах ажилтай болчихлоо” гэсний дагуу товлосон цагтаа түүнийг хүлээж байв. Өөрөө болон өрөөл дотнын хүм үүсээ өвдөх бүрт “Эрүүл мэндийн сайд юу хийдэг хүн бэ” гэж бухимддаг нийслэлийн сая гаруй иргэний нэг нь би учраас түүнтэй уулзахаараа заавал асуух юм шүү гэж бодсон зүйлээ тэмдэглэж амжив.
08.15 цаг “Сайн байна уу, ажил төрөл нь сайн биз дээ” гэсээр тэр биднийг угтан авснаар өрөөнд нь орцгоолоо. Туслах Я.Цэвээнхандаасаа эхний ээлжинд хийх ажил, уулзах хүмүүсийнхээ талаар лавлав. Тэрбээр долоо хоногт хоёр дэд сайд, газрын дарга нартайгаа шуурхай хуралдаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал, төсөл хөтөлб өр үүд, албан бичгүүдтэйгээ танилцаж, хариу өгөх, боломжтойг нь шийдвэрлэх замаар өнөө маргаашийнхаа ажлыг хэлэлцэн, баталдаг юм байна. Хурлын эхэнд Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг эргүүлэн авах тухай тогтоо лын төслийг Засгийн газрын ирэх даваа гаригийн хуралдаанаар хэлэлцүүлэхгүй хэмээн буцаасныг дуулгав. Энэ үеэр олон асуудал хэлэлцсэнээс хамгийн анхаарал татсаныг нь тоймлон хүргэе. Г.Шийлэгдамба сайд энэ асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болж, Барилгын хөгжлийн төвөөс сайд нарын багцаас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн барилгын ажлын явцын талаар албан бичиг ирүүлснийг дарга нартаа танилцууллаа. Барилгын хөгжлийн төвийнхний хариуцлагагүй, хяналт тавьж ажиллаагүйгээс бүх салбар олон зуун царцаасан барилгатай болчихсоныг Г.Шийлэгдамба шүүмжилж, эрүүл мэнд, спортын салбарын барилгуудын жагсаалттай танилцаж, холбогдох хяналтын байгууллагад хандахыг дарга нартаа үүрэгдэв.
Өөр нэг асуудал нь ЭМСЯ, нийслэлийн харьяа эмнэлг үүдэд хийсэн сэтгэл ханамжийн судалгаа байв. Улсын эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үйлчилгээний соёл зэрэг нь 90- ээс дээш хувьтай гарсныг яамны мэргэжилтн үүд болоод салбарын сайд хийсвэр үнэлгээ гэж дүгнэв. Г.Шийлэгдамба “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдтэй холбоотой иргэдийн сэтгэл ханамжийн өнөөгийн байдал, судалгааны дүгнэлт тэнгэр, газар шиг зөрүүтэй байна. Захын нэг хүнээс асуухад эмнэлгийн үйлчилгээ, үйл ажиллагааг нь шал өөрөөр ярьдгийг бид мэднэ. Тиймээс сэтгэл ханамжийн судалгааг арай өөр байдлаар хийе, жилийн эцэст биш, улирал бүрээр” гэсэн юм. Уг судалгааг ЭМСЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв хийжээ. “Тус төвийнхнийг энэ судалгааг хийсэн гэхэд эргэлзэж байна. Жилийн эцсийн тайлан дөхөхөөр өөрсдөө бөглөчихдөг юм биш үү. Тэгэхээр ийм өндөр үзүүлэлт гарна. Тиймээс журамд нь өөрчлөлт оруулж, үнэлгээний системийг нь боловсронгуй болгоё. Ер нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн үндсэн функц нь ч тодорхойг үй байгаа” гэж мэргэжилтнүүд ярьсны дараа салбарын сайд “Энэ төвийн үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол олон ирж байгаа. Тиймээс тун удахгүй дүрэм, бүтцийг нь өөрчилнө” гэсэн юм.
Мөн энэ үеэр Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Х.Бакытжан “Канад улсын Кюбек хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн ахмадын өвлийн II наадмаас манай ахмад тамирчид нийт арван медаль авснаас алт дөр өв, мөнгө нэг, хүрэл тавыг хүртээд байна” гэж хэлсэн юм. Дөрвөн жилд нэг удаа болдог уг тэмцээнд манай ахмад тамирчид анх удаагаа 28 хүний бүрэлдэх үүнтэйгээр оролцож буй нь энэ аж. Харин дэд сайд Д.Атармаа хурлын төгсгөлд “Саяхан БНСУын “Руйсанса” корпорацын буцалтгүй тусламжаар нийслэлийн харьяа өрхийн эмнэлгүүдэд шээсний анализатор, бусад тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсныг та бүхэн мэдэж буй. Тэгвэл тус корпорацын мэргэжилтэн надтай уулзаад 21 аймаг, 330 суманд анхан шатны үзлэг, оношилгоо хийх зориулалттай тоног төхөөрөмж, гурван жилийн дагалдах нөөц бүхий түргэвчилсэн оношлууруудыг буцалтг үй тусламжаар өгөхөөр болсон юм. Гэтэл маргааш нь “Гэрээ хийхээ больчихлоо. НЭМГ-ын дарга Ш.Энхбат, танай мэргэжилтэн хоёр үүнд буруугүй шүү” гэж хэлсний учрыг ойлгоогүй. Энэ мэт яамны ажилд “гар, хөл” дүрдэг хүмүүс мэр сэр байна. Энэ бол ЭМСЯ, НЭМГ хоёрын асуудал биш нийт монголчуудын эрүүл мэндтэй холбоотой” хэмээн нэлээд бухимдангуй хэлснээр энэ өдрийн шуурхай хурал 09.35 цагт өндөрлөв.
09.50 цаг Г.Шийлэгдамба сайд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винсент Эдвардсыг хүлээн авч уулзав. Тус байгууллага нь дэлхийн 97 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд манай улстай сүүлийн 20 жил олон чиглэлд хамтарч ажиллаж ирсэн. Тэр дундаа эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах, хоол тэжээл, баталгаат ундны ус гэсэн чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн, нийт хүн амын 35 хувьд хүрч ажилласан тухайгаа В.Эдвардс салбарын сайдад танилцуулав. Тэрбээр энэ үеэр 2015-2017 оны хамтын ажиллагааны гэрээг үзэглэх хүсэлтээ сайдад уламжилсан юм. Г.Шийлэгдамба “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас манай улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөт өлб өрүүд үр дүнгээ өгч, бодит хувь нэмрээ оруулсаар ирснийг дурдан, хамтран ажиллах гэрээг хугацаа алдалгүй байгуулахаа амласан юм.
10.40 цаг Эл арга хэмжээний дараа ЭМСЯ, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны төлөөллүүд 2015-2016 оны хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурав. Уг хэлэлцээр нь хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулг үй байдал ба эрүүл ахуй гэсэн дөрвөн бүлэг, 61 заалттай аж. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо салбарын ажилтнуудынхаа цалин хөлсийг нэмэлт тусламж, үйлчилгээ, ажлын ачаалал, хөдөлмөрийн норм, инфляцтай уялдуулан жил бүр нэмэгдүүлэх замаар дундаж цалинг нь гурван саяд хүргэхийн төлөө ажиллах гэнэ. Тэгвэл уг хэлэлцээр байгуулснаар эрүүл мэнд, спортын салбарын ажилчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлж, 288.000 төгрөг болголоо. Мөн жижүүрт хоносон эмч нарын дөрвөн цагийг хасаж тооцдог байсныг өөрчилж, бүрэн тооцохоор талууд энэ үеэр тохиролцсон юм. Түүнчлэн ур чадварын болон шөнийн нэмэгдэл олгох, орон сууцанд хамруулах, газар олгуулах, түлээ нүүрсний хөнгөлөлт эдлүүлэх, эмнэлэг бүрт сэтгэлзүйч ажиллуулах, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар нийгмийн баталгааг нь сайжруулах, хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцсаар хангуулах зэрэг асуудлуудыг шинэ хэлэлцээрт тусгасан байна. Г.Шийлэгдамба “Салбарын гурван талт хэлэлцээрийг анх удаа үзэглэлээ. Мөн анх удаа хувийн хэвшлийнхнийг эл хэлэлцээрт хамруулсан нь онцлог боллоо. Жил бүр уг гэрээг сунгана. Эхний ээлжинд гурван жилийн хугацаатай хэрэгжинэ” гэсэн юм.
11.30 цаг Эл өдрийн хамгийн чухал арга хэмжээний нэг нь Эрүүл мэнд, спортын сайдын орон тооны бус зөвлөл хуралдсан явдал юм. Өглөөнөөс үд хүртэл зогсоо зайгүй хурал, арга хэмжээ үргэлжилсээр. Г.Шийлэгдамба сайдыг анх ажлаа авч байхад нь УИХ-ын гишүүд болон олон хүн “Мэргэжлийн бус хүн учраас мэргэжлийн хүм үүсээр багаа бүрдүүлээрэй” гэж зөвлөснийг тэрбээр ажил хэрэг болгожээ. Салбарын сайд орон тооны бус зөвлөлөө өнгөрсөн сарын 20-нд 18 гишүүнтэйгээр байгуулжээ. Зөвлөлийн бүрэлдэх үүнд Эрүүл мэндийн сайд асан, доктор профессор Б.Батсэрээдэнэ, академич П.Нямдаваа, Л.Хүрэлбаатар, академич Н.Баасанжав, Төрийн шагналт, хүний гавьяат эмч Б.Батчулуун, академич Д.Баярт, гавьяат эмч, доктор, профессор Х.Гэлэгжамц, Монгол-Солонгосын дорнын анагаах ухаан төвийн захирал Л.Жамбалжав, ардын эмч, доктор, профессор Д.Малчинхүү, УИХ-ын гиш үүн С.Одонтуяа, гишүүн асан Л.Одончимэд, “Медика реформ” клубийн зохицуулагч Т.Бат-Оргил нар багтжээ. Уг уулзалтаар эрүүл мэндийн салбарын зохион байгуулалт, үйл ажиллагааг сайжруулах талаар санал солилцсон юм.
Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баяр зөвлөлийнхөнд цаашид хийх үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа. Тэрбээр “Улс орны эдийн засаг сайнгүй байгаа учраас манай салбарт хөрөнгө бага хуваарилсан. Тиймээс энэ жил зохион байгуулалт, үйл ажиллагаагаа сайжруулах замаар асуудлуудаа шийднэ. ДЭМБ-ын зөвлөмжөөр сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж, үйлчилгээ чухал үүрэг гүйцэтгэх ёстой атал ногдож буй санхүүжилт нь нийт тусламж, үйлчилгээнийхээ дөнгөж 15-16 хувийг эзэлж байгаа. Иймд анхан шатнаас II дахь шатлал алгасан төв эмнэлэг рүү гүйдэг хүн олон байгаа. Тиймээс сум, өрхийн эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээг сайжруулах, төрлийг нь олшруулах, хөрөнгө тусгах, Улаанбаатар хотын алслагдсан хорооллуудад өрхийн эмнэлэг байгуулах, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг үйлчилгээний төрлийг оруулах, ажлын гүйцэтгэлтэй нь уялдуулж цалинг нь нэмэх замаар зохицуулна” гэсэн бол Г.Шийлэгдамба сайд “Бид томоохон эмнэлгүүдийн засаглалтай холбоотой хэд хэдэн хувилбар судалсан. Улс орны нөхцөл байдал, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээ харгалзан үзвэл эмнэлгүүдийг хагас бие даасан засаглалтай болгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Өмч нь улсынх. Менежмент нь хувьд очих юм. МҮОНРТ-ийн менежменттэй төстэй гэсэн үг. Эмнэлэг Удирдах зөвлөлтэй байна. Яамнаас биш Удирдах зөвлөл нь эмнэлгийн дарга, гүйцэтгэх зөвлөлөө томилдог болох юм. Үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Ингэхийн тулд Эрүүл мэндийн тухай, Төсвийн тухай, Төрийн албаны тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчл өлт оруулах шаардлагатай. Энэ бол амаргүй ажил. Гэхдээ ингэж байж улсын эмнэлгүүдийн хөгжлийн гарц нээгдэнэ” гэсэн юм.
Тэгвэл академич П.Нямдаваа “Манай эрүүл мэндийн салбар руу толгойтой хүн болгон дайрч, хэл амтай хүн бүр чичилдэг болоод удлаа. Чухам яагаад ийм болсныг хэн ч тодруулах гэж оролдохгүй байна. Энэ салбарт үнэ цэнэ гэж алга. Эмнэлэгт хэвтэж буй тухайн хүнд өөрийг нь хөл дээр нь босгохын тулд хэчнээн мөнгө зарж байгааг мэддэггүй. Өөрөө мөнгө төлдөггүй учраас аргагүй. Бид вакциныг хүмүүст албаар тарьдаг. Тэрнээс болоод нэр хүндийг нь унагачихсан. Гэтэл АНУ-д л гэхэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгээгүй тохиолдолд сургуульд оруулдагг үй. Гэтэл манайд яаж байна. Нэг шинэ сайд томилогдож ирээд бүх зүйлийг өөрийн дураар өөрчилд өг. Шийдвэр гаргагчид ой муутай хөгшин өвг өн шиг болчихлоо. Нэг удаагийн шийдвэрээ сайн хадгалдаг механизм бий болгох хэрэгтэй. Institution memory аль ч байгууллагад алга” гэсэн бол Академич Л.Хүрэлбаатар “Эмийн бүртгэлийн асуудал хүндрэлтэй байгаа. Мэргэжлийн бус хүмүүс эм яаралтай бүртгэхийг шахаж байна. Хатуу зохицуулалттай орны эмүүд өндөр үнэтэй, дуураймал байх нь их. Энэ онд эмийн төсвийг 20-30 хувь хассан. Тиймээс хагас жил гэхэд улсын эмийн төсөв гүйцэх юм шиг байна” гэлээ. Энэ мэтчилэн зөвл өлийн гишүүд салбарын гажуудал, эрх баригч нарын туйлбаргүй, бодлогогүй явж ирснийг шүүмжилж байв.
13.00 цаг Хоол ч идэх завгүй үд хүргэлээ. Г.Шийлэгдамба сайд тэргүүтэй албаны хүмүүс Чингисийн талбай руу алхлаа. “Улаанбаатар цом” олон улсын тэмцээнийг тэрбээр нээж, үг хэлэх аж. Монголын хоккейн холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг тэмцээнд өнөө жил ОХУ, Бээжин дэх Канадын ЭСЯ-ны баг болон манай улсын хоёр, нийт дөрвөн баг оролцож байгаа юм байна. Уг тэмцээнийг анх 2011 онд Орхон аймагт зохион байгуулжээ. Тэгвэл өвлийн спортыг хөгж үүлэх, түүгээр хичээллэхэд таатай орчин бий болгох, хоккейн спортыг сурталчлах зорилгоор энэ жилээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор нийслэл хотын мөсөн талбайд зохион байгуулж буй нь энэ аж.
13.40 цаг Биднийг ЭМСЯ руу явж байх зуур Г.Шийлэгдамба сайдын том охин нь сагс тоглож байгаад гараа гэмтээсэн тухай зурвас түүний утсанд ирлээ. Том охин нь өдгөө “Орчлон” дунд сургуулийн долдугаар ангид сурдаг аж. Сайд яаман дээр хувийн хэвшлийн эмнэлгүүдийн төлөөллийг хүлээн авч уулзахаар цаг товлосон байсан тул ах руу нь утас цохиж, ГССҮТ рүү яаралтай хүргэж өгөн, зураг авахуулахыг даалгав.
14.00 цаг Биднийг сайдын өрөөнд ирэхэд туслах нь түүнд бэлэн гоймон дэвтээчихсэн хүлээж байв. “Ойр хавьд хоолны газар байхгүй, захиалсан ч нэлээд удаж байж ирдэг юм. Тиймээс сайд заримдаа хоол ч идэх завгүй, бэлэн гоймон идчихдэг юм аа. Зарим хүн шоудлаа л гэх байх. Ажил нь амждаггүй юм” гэж туслах нь учирлав. Хоолоо идэж дуусгаад хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Өнөөдрийн байдлаар манай улсын эрүүл мэндийн салбарт 1000 гаруй хувийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эрүүл мэндийн салбарын ачааны багагүй хэсгийг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийнхэн сайдад тулгамдаж буй асуудлуудаа танилцуулж, шийдвэрлэх гарц эрэлхийлсэн юм. Улсын эмнэлэгт насаараа ажиллаад тэтгэвэрт гарч буй эмч, эмнэлгийн ажилтнууд 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авдаг бол хувийн хэвшлийнхэн ийм тэтгэмжийг авах боломжгүй байна. Тиймээс Эрүүл мэндийн тухай хуулийн холбогдох заалтыг өөрчилж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч, ажилтнуудаа төр, хувийн гэж ялгалгүй тэтгэмжид хамруулах боломж нээж өгөхийг тэд хүслээ. Г.Шийлэгдамба сайд яамнаас том, бага “хүүхдээ” ялгаварлахг үй, адилхан хандах зарчим барьж ажиллахаа дуулгаснаар цаг гаруй үргэлжилсэн хурал өндөрлөв. Эл өдөр Г.Шийлэгдамба сайд 17.10 цагийн онгоцоор БНСУ руу явах гэж буй тул чуулганы хуралдаанаас эрт гарсан юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд БНСУ-д болсон эмийн олон улсын хуралд түүнийг урьсан аж.
16.20 цаг Г.Шийлэгдамба сайд Хан-Уул дүүргийн I хороо, “Жаргалан” хотхонд эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Өдгөө түр хугацаанд том охин, хадам ээжтэйгээ гурвуулаа амьдарч байгаа юм билээ. Тэрбээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал руу явах замдаа гэрээрээ дайрч, бид замдаа хэсэг ярилцах боломж гарсан юм. Түүний эхнэр нь япон судлаач мэргэжилтэй, Шинжлэх ухааны академид эрдэм шинжилгээний ажилтан, Япон улсад мэргэжлээрээ ажиллаж байгаад өдгөө АНУ-д төрийн захиргаа, удирдлагын чиглэлээр мастерт сурч байгаа гэнэ. Г.Шийлэгдамба сайд “Хоёр хүүхэд маань ээжийгээ дагаад тэнд мөн сурч байгаа. Том хүү ахлах, бага охин маань бага сургуульд сурдаг. Манай гурав өнгөрсөн оны наймдугаар сард явсан. Хоёр жил болоод эхнэр, охин хоёр маань ирнэ. Том хүү сургуулиа амжилттай төгсвөл тэндээ дээд сургуульд элсэн орох байх. Оны өмнөхөн охин бид хоёр гэр бүлийнхэн дээрээ очиж, шинэ оноо хамт угтацгаасан” гэж ярилаа. Түүнтэй өдөржин хамт байхад дөлгөөхөн, тайван хүн шиг санагдсан. Тамхи татдаггүй, харин аялж, дуулах л дуртай гэсэн. Түүнд алхах боломж бараг гардаггүй гэнэ. “Өнөөдөр төв талбай руугаа алхах боломж олдлоо. Ажил ихтэй тул алхах ч завгүй шүү дээ. Заримдаа ажил дээрээ шөнийн 00-01 цаг хүртэл сууна. Сүүлийн үед ажлын ачааллаас ч тэр үү, зүрх хааяа өвдөж, сүүлийн долоо хоног өрөөндөө бие нэлээд тавгүйрхсэн. Эмнэлэгт хэвтэх ёстой ч амжихгүй юм. Уг нь тэр бүр эмнэлгээр яваад байдаггүй л дээ. Суурь өвчин байхгүй. Стресс, ачааллаас болоод л жаахан тавгүйтдэг болчихож. Өмнө нь II эмнэлэгт харьяаллын дагуу биеэ үзүүлдэг байсан. Заримдаа гэнэтийн зүйл тохиолдоход “Улаанбаатар Сонгдо” ч юм уу, хувийн эмнэлгээс тусламж, үйлчилгээ авч байсан удаа бий” гэж ярив.
Эмийн журамд өөрчлөлт оруулсан, улсын эмнэлгүүдийн төсвийг 24.5 хувиар танасныг 10 гаруй хувь хүртэл бууруулсан, гурван жил яриад бүтээгүй Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг буцаагаад авахаар болсон, мөн хагас жил бүртгэх гээд дийлээгүй элэгний С вирусийн эсрэг эмийг бүртгэсэн гээд хийсэн ажил түүнд бий. Түүнээс гадна эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг энэ сарын 13-нд зохион байгуулах гэж буй юм билээ. Үүгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг хэрхэн дээшлүүлэх талаар хэлэлцэж, 2015 онд үндсэндээ өрх, сумын эмнэлгүүдийн үйл ажиллагааг чанартай болгож, хүртээмжийг нь дээшлүүлэх замаар II, III шатлалын эмнэлгүүдийн ачааллыг сааруулахаар зорьж байгаа аж. Мөн эмийн төсвийг танаснаас болоод эрхтэн шилжүүлэн суулгуулсан 335 хүний амь нас ирэх тавдугаар сараас дээсэн дөрөөнд дэнжигнэнэ. Тэгвэл Г.Шийлэгдамба сайд эмийн төсвийн зөрүүг Даатгалын тусгай сангаас (Эрүүл мэндийн даатгалаас сангаас хэмнэгдсэн мөнгө гэнэ) санхүүжүүлэхээр болжээ. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Б корпус, Яармагийн дэнж дэх 300 ортой төрөх эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй гэнэ.
17.10 цаг Тэрбээр Улаанбаатараас БНСУ руу ниссэнээр бидний нэг өдрийн сурвалжлага өндөрл өсөн юм.
О.БАТ-УНДРАХ