Эрүүл мэнд, спортын яамнаас Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийг бөөр орлуулах эмчилгээний аппараттай болгожээ. 74.8 сая төгрөгийн үнэтэй хоёр аппарат суурилуулж, их эмч, сувилагч, техникч нарыг бэлтгэн дадлагажуулсан байна. Тус аймгийн, бөөрний архаг дутагдалтай хүмүүс өмнө нь Улаанбаатар болон Дорнод явж бөөрөө шүүлгэдэг байсан бол одоо ийм зардал чирэгдэлгүй боллоо. Сүхбаатарт бөөрний архаг дутагдалтай найман өвчтөн байдаг аж. Нэг хүн долоо хоногт гурван удаа, өдөрт дөрвөн цагаар эмчилгээний аппаратад орох боломж бүрджээ.