УИХ-ын гишүүн О.Содбилэг өнгөрөгч өдр үүдэд Орхон аймагт ажиллахдаа Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-ийн үйл ажиллагаатай танилцлаа. БОЭТ-ийн барилгыг 1983 онд ашиглалтад оруулснаас хойш тоотой хэдхэн удаа будаг нялсныг эс тооцвол засвар хийгээгүйг эмнэлгийнхэн хамгийн түрүүнд учирласан. Учир нь эмнэлгийн хэд хэдэн хэсэгт эрүүл ахуйн дэглэм зөрчигдөхүйц нөхцөл бий болж, дэд бүтцийн шугам, сүлжээ нь ч элэгдэж, байнга “юм хэлэх” болж. Энэ бүхнийг их засвараар аргалахаар томоохон дүнтэй санхүүжилт төсв өөс хүссэн ч эдийн засгийн хямралын балгаар хасагдчихаж. Ганц их засвар гэлтгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай бүхий л зардлыг нэлээд хэмжээгээр хассан нь өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явуулахад хүртэл нөлөөлж байна гэнэ. Тухайлбал, улсын хэмжээнд хоёрхон байдаг нярайн тасгийн нэг нь БОЭТ-д бий. Тэндхийн эмч нар нэг ампул нь нэг сая төгрөгийн үнэтэй, уушги тэлэгч сурфактант гэх эмтэй болчихвол хэмээн шүүрс алдаж байсан. Нэг ширхэг сурфактант дутуу төрсөн нэг нярайг аврах боломжтой. Дээд тал нь гурван тунг хэрэглэхэд ямар ч хүнд байдалд байгаа дутуу нярайг босгочих дайны “ид шид”-тэй сурфактант ядаж 30 ширхэг хэрэгтэй байгааг гишүүнд уламжилсан. Хэдийгээр өмн өх жилүүдэд үүнийг авч хэрэглэж байгаагүй ч энэ жил Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дэх нөгөө тасагт сурфактант авахад зориулж 300 сая төгрөг төсөвлөс өнд барьцаж буйгаа нуусангүй. Тус БОЭТ-ийн хэмжээнд нярайн эндэгдлийн 80 хувь нь дутуу төрөлтөөс шалтгаалж буй. Өнгөрсөн жил гэхэд л нийт төрөлтийн долоон хувь буюу 17 нярай дутуу төрснөөс болж энджээ. Мөн ажлын цагаас хойш нярайн тасаг үндсэндээ орхигддог. Эмч, сувилагчийн цалин, хөлсийг шийдээгүйгээс, хүүхдийн тасагт жижүүрлэж буй эмч нар тус тасгийг оройн цагаар хариуцдаг нь ажлын ачааллыг нэмэгдүүлж, эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэдгийг хэлж байлаа. Ер нь тус тасгийн төсвийг 35 сая төгрөгөөр нэмэгдүүлэхэд хангалттай сайн ажиллах нөхцөл бүрдэх гэнэ.
ХОЁР ЭМЧ, ХОЁР СУВИЛАГЧ СОГТУУ ХҮМҮҮСТ ЗОДУУЛЖЭЭ
Мэс заслын тасгийн эмч М.Баттүвшин “1970-аад оны үеийнх шиг гараа савандаж угаах боллоо. Ойрын үед тариур, дуслын системнээс өөр зүйлгүй сууж байна. Уг нь эрүүл мэнд, боловсролын салбарын зардлаас ингэтлээ танахг үй гэж байсан биз дээ” хэмээж байсан юм. Энэ мэтчилэн зардал, мөнгө хүрэлцэхг үй байгаа талаар зовлон тоочоогүй эмч, ажилтан гэж үгүй. “Ядаж байхад яр” гэгчээр эмнэлгийг Эрүүлжүүлэх байр болгосон дүр зураг тэнд ч байна. Он гарснаас хойш хоёр эмч, хоёр сувилагч согтуу хүмүүст зодуулжээ. Нэг нь бүр Улаанбаатарт ирж мэс засал хийлгэсэн гэнэ. Хулгай ч бүр гаарч өгч. Тиймээс өнөө, маргаашг үй холбогдох хуульд нь өөрчлөлт оруулж, хуучин хэвэнд оруулж өгөхийг эмч, ажилтнууд хүсэж байлаа. “Гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэж үг бий. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн, олон улсын жишигт нийцсэн, хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадал бүхий оношилгооны төв байгуулахаар ярьж эхэлснээс хойш БОЭТ-ийн хөрөнгө оруулалт эрс багассаныг удирдлагууд нь учирлалаа. Шаардлагатай хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж хүсэх болгонд “Танай дэргэд оношилгооны төв байгуулах гэж байхад илүү юм хүсэх хэрэггүй” гэх байдлаар хандаж буй гэнэ. Тэрхүү супер оношилгооны төв амжилттай босож буй ч ганц Орхон бус, бүсийн ард иргэдэд үйлчлэх үүрэг хүлээж, оношилж, бас эмчилдэг, өндөр ачаалалтай БОЭТ-д шаардлагатай хөр өнгө оруулалтыг хийх ёстойг ажилтнууд нь хэлж байсан юм.
Х.МОНГОЛЖИН ОХИНЫ “НАЙЗ”-УУДАД БЭЛЭГ ГАРДУУЛАВ
УИХ-ын гишүүн О.Содбилэг ийн учирлах эмч, ажилтнуудад улс орны эдийн засгийн нөхцөл байдал, төсөв хөрөнгөний талаар бодитой, сүүлийн үеийн мэдээлэл өгсөн нь магадгүй зовлон тоочсон хэрэг байж ч болох. Гэвч эрүүл мэнд, боловсролын салбарынхны зардал, төсвийг тэгтлээ хасаж, хязгаарлах ёсг үй гэдэгтэй санал нийлж буйгаа илэрхийлж, холбогдох байгууллага, албан тушаалтнаас нягталж, тодруулахаа амласан. Мөн УИХ-ын гиш үүнийх нь хувьд жичид нь хандсаны дагуу хөөцөлд өж, БОЭТ-ийн төрөх тасгийн эргэлтийн хаалга, ойр орчмыг тохижуулах, бас бус зайлшг үй шаардлагатай арга хэмжээнд зориулж 20 сая орчим төгрөг улсын төсөвт тусгуулж чадсанд талархаж буйгаа илэрхийлж байлаа. Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй нэг өдөр Орхон аймагт мэндэлсэн чацуутан ес бий аж. Тэдний тав нь хүү, дөрөв нь охин. О.Содбилэг гишүүн Х.Монголжин охины “найз”-уудад гарын бэлэг гардуулсан юм.
Б.НОМИН