Эрээн, Замын-Үүдийн гаалийн бүсээр хайрцагт нуугдсан иргэн хил нэвтрэх гэж байгаад амиа алдсан хэрэг гарсныг бид мэдээлсэн. Талийгаач БНХАУ-ын хил нэвтрэхээр цаасан хайрцагт нуугдаж, агааргүйтэн бүтэж амь насаа алдсан гэсэн таамаг гараад байгаа юм.
Энэ сарын 2-ны өдөр гарсан эл хэргийн талаар тодруулахаар ГЕГ болон Замын-Үүдийн гаалийн газарт хандсан боловч “Биднийг цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөхийг хориглосон. Мөрдөн байцаалт явж байгаа учраас хориглоод байна” гэсэн хариу өгч байна.
Цагдаагийн байгууллага уг хэргийг нягтлан шалгаж байгаа бөгөөд эцсийн хариу хараахан гараагүй байна.