Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхны удирдах ажилтны зөвлөлгөөнийг энэ сарын 13-нд зохион байгуулах болжээ. Шинэ бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн Хүнс, хөдөө аж ахуйн яам өнгөрсөн онд хийж бүтээснээ дүгнэн, алдаа оноогоо дэнсэлж, ирэх жилийнхээ ажлын гарааг уг үйл ажиллагаанаас гаргасан үр дүнгээр цэгнэх юм байна. Уг зөвлөлгөөнд 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар хийж ажлаа тайлагнаж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн салбарын сайдтайгаа 2015 оны үр дүнгийн гэрээгээ байгуулах юм байна.