Хүнс, хөдөө аж ахуйн яамны удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Уг зөвлөлгөөнөөр өнгөрсөн долоо хоногт дэд сайдын өгсөн чиглэл, үүргийн биелэлтийг дүгнэж, цаг үеийн мэдээлэл сонсов. Энэ үеэр Мал, эмнэлэг, үржлийн газрын эпидемиологич бөгөөд тандалт шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн П.Болортуяа малын галзуу өвчний тохиолдлын талаарх мэдээллийг дуулгав. Одоогоор 13 аймгийн 38 суманд 49 тохиолдлоор 67 мал, амьтан өвчилсний 43.3 хувийг үхэр, 31.3 хувийг чоно, үнэг эзэлж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Увс, Баянхонгор аймгийн хоёр суманд найман мал амьтан өвчилж, аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид оношилж, уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу голомтын бүсэд 14 хоногийн хугацаатай хязгаарлалт тогтоон, холбогдох арга хэмжээг авсан байна. Тэгвэл Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболд “БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 20.4 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар тариалангийн бүс нутгуудад үр тариа хадгалах зориулалттай нийт 91.000 тоннын багтаамжтай элеваторууд байгуулах болж, тендерт шалгарсан “Синоконст” компанитай дугаартай гэрээ байгуулсан тухай мэдэгдлээ. Үүний дагуу тус улсын “Экзим” банкны Ажлын хэсэг маргааш Хүнс, хөдөө аж ахуйн яаманд ажиллаж, цаашид төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцох юм байна.