МҮОНР-оос зохион байгуулдаг “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэд” тодорлоо. Энэ жил хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан 34 малчныг шалгаруулжээ. Засгийн газрын гишүүд, салбарын яамны төлөөлөл энэ сарын 13-нд “Алтан төлийн эзэд”-ийн шагналыг гардуулах аж.