Залуучуудын хөдөлмөрийн төв биржид ихэвчлэн байгууллагын сурталчилгаа, боршур, сонин, урилга тараах, шинэ барилга цэвэрлүүлэх, лавлах утасны оператор, ачаа зөөх, айл нүүлгэх, бараа борлуулах гэх мэтчилэн мэргэжил шаарддаггүй цагийн ажил эзнээ хүлээж байна. Оюутнуудын амралт эхэлсэн энэ үед цагийн ажил хайж, тус биржийг зорих хүн ихэссэн гэнэ. Гэртээ хүүхдээ харж буй эхчүүд, ээлжийн ажилтай хүмүүс, ажлынхаа хажуугаар орлого олох хүсэлтэй иргэд бас цагийн ажил сонирхдог юм.
Цагийн ажлын хөлсийг нарийн тогтоосон хууль байхгүй ч Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хорооны хэлэлцээрээр ажлын хөлсийг нэг цагийн хөлсийг тогтоосон. Залуучуудын хөдөлмөрийн төв биржид үүнийг цагийн ажлын хөлсний доод хэмжээ болгон баримталдаг юм байна. Гэхдээ одоогоор цагийн ажлын хөлсийг голдуу ажил олгогч тогтоодог. Гэхдээ хэвлэмэл материал тараах, байгууллагын сурталчилгаа хийх гэх мэтчилэн хөнгөн ажил хийлгэхэд цагт 1000-5000 төгрөг, барилга цэвэрлүүлэх, ачаа бараа зөөх, нүүлгэх бол 5000-25000 төгрөгийн үнэлгээтэй болжээ. Харин борлуулалтын ажлын хөлс нь зарах бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээс хамаардаг юм байна.