Цагдаагийн байгууллагад Туул голын шугуйд хоёр үхэр махалсан байна, үхрийн өвчүү үхрийн гуя хоёр ширхэг алдагдсан, өвлийн сууцны амбаарт байсан 450 ш буузаа алдсан, шижирийн даваанаас хар зүсмийн хязаалан үхрээ алдчихлаа гэх мал мах, махан бүтээгдэхүүнтэй гомдол мэдээлэл ихэсчээ.
Цагдаагийн байгууллагаас "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа юм. Энэ үйл ажиллагааны хүрээнд бүртгэгдэж байгаа гэмт хэргүүдийн дийлэнх нь энэ төрлийн хулгайн гэмт хэрэг байгаа ажээ..
Тиймээс иргэдийг сар шинийн бэлтгэлээ базаасан бол найдвартай цоожтой баталгаатай газар хадгалахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна