Дөнгөж төрсөн нярай хүүхдээ орц хонгил, гудамжинд хаядаг, үүнээс болоод нялхас эндсэн хэрэг гарсаар байна. 2013 онд ийм гэмт хэрэг 11 гарсан бол өнгөрсөн онд 18 болж, 33.4 хувиар нэмэгджээ. Тиймээс Улаанбаатар хотын Цагдаагийн газар, НЭМГ болон хувийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд өчигдөр энэ сэдвээр уулзаж, ярилцлаа. Хүүхдээ санаатайгаар хаясан эхч үүд насаар залуу. Тэд жирэмслэлт, гэр бүл төлөвлөлтийн талаар зөв цэгцтэй мэдээлэлгүйгээс эрт жирэмслээд эцэстээ хүүхдээ хаядаг гэж хуралд оролцогчид үзлээ. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 2703 эмэгтэй үр хөндүүлсэн бол 261 хүүхэд амьгүй төржээ. Гэтэл эсэн мэнд төрсөн үрээ хаяж, аминд нь аюул учруулж буйн цаад шалтгаан нь юу болох, үүнээс урьдчилан сэргийлэх, ийм гэмт хэргийг бууруулахын тулд цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд юу хийж чадахаа ярилцсан юм.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Т.Ариунтуяа “Цагдаагийн байгууллагад хүүхэд хаях, дутуу төрсөн ураг олдох зэрэг хэрэг бүртгүүлэх нь ихэссэн. Хүүхдээ хаях нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд хурдан илрүүлэх гарцыг бид эрэлхийлж байна.
Хүүхдээ хаясан эхчүүдийн олонх нь ядуу амьдралтай, гэр бүл нь салсан, эдийн засгийн боломжг үй байдаг. Мөн сэтгэцийн өвчтэй, тэнэмэл амьдралтай, хүсээгүй үедээ жирэмсэлсэн эхчүүд өрхийн эмчийн хяналтад ороогүй, бичиг баримтг үй байдаг нь гэмт хэрэг гарсан тохиолдолд эрэн сурвалжлахад хүндрэл учруулж байна. Тиймээс амьдралын боломж муутай, хүүхдээ төрүүлэхийг хүсэхгүй байгаа эхчүүдэд эмч, мэргэжилтнүүд онцгой анхаарал тавьж, цагдаагийн байгууллагатай мэдээлэл солилцож, хамтарч ажиллахаар боллоо” гэв.
Ч.БОЛОРТЯУА