Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын ажил эхлэх, тарах цагт өөрчлөлт орж байгаа билээ.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хичээл 07:40 цагт эхэлнэ.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08:00, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг, болон харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил эхлэх цагийг 08:30 болгохоор Нийслэлийн Засаг даргын захирамж гараад байгаа. Тэгвэл энэ талаар өнөөдөр Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас албан ёсоор мэдээлэл хийлээ.
Энэ хуваарийг 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс мөрдөх ажээ.
Харин оюутан, сурагчдын хичээл тарах цаг нь тухайн өдрийн хичээлийн хуваарь, төлөвлөгөөнөөсөө хамаарч тардаг бол ажлын цаг хөдөлмөрийн хуулиараа зохицуулагдан үргэлжлэх юм.
Улсын цэцэрлэг өглөө 08:00 цагт хүүхдүүдээ авч орой 18:00 цагт тардаг байх зохицуулалтыг шинээр хийж өгч байгаа аж.