Сүхбаатар аймгийн удирдах ажилтны хоёр өдрийн зөвлөлгөөн Баруун-Уртад өнөөдөр эхэллээ.
Аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан энэхүү зөвлөгөөнөөр Засгийн газар, аймгийн төр захиргааны байгууллага, сум багаас 2015 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого чиглэлээ танилцуулж, төсөв, санхүү, эрх зүй, боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн халамж, газрын харилцаа, төрийн хяналт шалгалт, орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах зэрэг өргөн хүрээтэй асуудлаар аймгийн удирдлага, сумдын Засаг дарга, агентлаг албадын дарга эрхлэгч нар харилцан мэдээллээ солилцож, тодорхой чиглэл зөвлөмжийг өгч байна.
Зөвлөлгөөний төгсгөлд аймгийн Засаг дарга Ж.Батсуурь сумдын Засаг дарга, агентлаг албадын дарга эрхлэгч нартай үр дүнгийн гэрээ байгуулж, 2014 оны ажлын үзүүлэлтээр шалгарсан сум, агентлаг албадад шагнал гардуулах юм байна.