Оюутнуудын суралцах идэвхийг өрнүүлэх, чанартай мэргэжилтэн бэлтгэх зорилгоор МУБИС тэргүүний оюутнууддаа “Захирлын нэрэмжит тэтгэлэг” олгохоор болсон. Сурлага, урлаг, спортоор амжилт гарган, тэтгэлгийн болзол хангасан 27 оюутанд өнөөдөр батламж гардуулж, МУБИС-ийн Хөгжлийн сангаас оюутнуудад сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгосон юм.