БНСУ-ын Инчоны Азийн наадмын зохион байгуулах хороо, МУБИС, Монголын үндэсний олимпийн хорооны хамтын ажиллагааны хүрээнд МУБИС-ийн УБТС-д н гимнастикийн хэрэглэл, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв. Ийнхүү МУБИС олон улсын жишигт нийцсэн спортын болон уран сайхны гимнастикийн цогц техник хэрэгсэлтэй болж, чанартай сургалт явуулах орчин бүрдэхийн зэрэгцээ тамирчдад амжилт үзүүлэх боломж нэмэгдлээ. Энэ үеэр УБТС-ийн биеийн тамирын мэргэжлийн ангийн оюутнууд харайлт, савлуур, акробатик, дамжуурга дээрх болон бариултай морин дээрх үзүүлбэр үзүүлсэн.