Гэгээн хайрын баяр болоход хоёрхон хоног үлдлээ. Валентины баяраар зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд 3,8 тонн шоколад худалдаалагддаг байна. Үүний 2,450 кг-ыг нь бүсгүйчүүд бэлэглэдэг аж. Ихэвчлэн бүсгүйчүүд хайртай залуудаа шоколад хайлуулж зүрхэн хэлбэрт оруулаад хайртайгаа илчлэх, батлах гэх мэтээр сэтгэлээ илчилдэг. Манай улсын нийслэл хотод гэгээн хайрын баяраар 24,120,000 сарнай цэцгийг эрчүүд хайртай бүсгүйдээ бэлэг болгон худалдан авдаг байна.
Хосуудын бие биедээ бэлэглэдэг 3,8 тонн шоколадаар бүх л бүтэн хамер жиип худалдан авч болох аж . Хосууд дунджаар гэгээн хайрын баяраар 60,000 төгрөгний зардал гаргадаг гэнэ. Нийт хосуудын 12 хувь нь ажил дээрээ валентинийн бэлэг хүлээн авдаг ажээ.