"Энэ жилийн тухайд өвлийн адаг сар 29 хоногтой. Битүүн буюу 30 байхгүй гэсэн үг. Тэгэхээр 29-нд битүүрнэ" гэж МУСГ, гавж Д.Амгалан ярьж байна. Цагаан сарын буяны номын хурлууд яаж болохыг Гандантэгчинлэнгийн олон нийттэй харилцах албаныхнаас лавлалаа.
Гандантэгчинлэн тэргүүтэй хийдүүд 29-ны хурлаа 28-нд хийхээр болжээ. 29-дөө битүүний хурлаа хийх юм байна. Цагаан сарын хурлуудыг өвлийн адаг сарын шинийн 25-нд хийж эхлэх юм. 25-нд Нархажидын чого, 26-нд Балин адислагаа, 27,28,29-нд Арван хангал тус тус хурна.Мөн 29-нд Сор залдаг уламжлалаараа ёслолоо үйлдэнэ. Харин битүүний шөнө 22 цагаас Лхам бурханы тахилга эхлэх юм.Улмаар шинийн нэгнээс 15 хүртэл Цагаан сарын их ерөөл хурах юм байна. Бусад сүм хийдүүд ч цагаан сарынхаа уншлага ,ерөөлийн хуваарийг гаргажээ. Сүсэгтэн олныг битүүнээс цагаан сарын 15 хүртэл номын буян үйлдэх ёслолдоо урин залж, үүд хаалга нээлттэй байна хэмээн лам хуврагууд айлдаж байна.