Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ шинийн 1,2,3 буюу энэ сарын 19, 20, 21-ны өдрүүдэд өглөөний 08.00 цагаас орой 22.30 цаг хүртэл баярын хуваариар иргэдэд үйлчилнэ. Шинийн 4 буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр ердийн амралтын өдрийн хуваариар өглөөний 08.00 цагаас орой 22.30 цаг хүртэл ажиллах юм байна.
Үндсэн 69 чиглэлд 613, хот орчмын 10 чиглэлд 48, нийт 661 их багтаамжийн автобус, троллейбус,туслах 17 чиглэлд 96 бага багтаамжийн микро автобус нийт 757 тээврийн хэрэгсэл энэ үеэр иргэдэд үйлчлэх аж.
|
Мөн хотын захын гэр хорооллын чиглэлүүдэд бага багтаамжийн микро автобусаар захиалгат үйлчилгээг хоёрдугаар сарын 19-21-нийг дуустал зохион байгуулахаар болжээ. |
Нийслэл хотын дотор такси үйлчилгээнд 18 аж ахуйн нэгжийн 667 такси ажиллаж, дуудлагаар үйлчлэх аж.