Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн зарлагын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Төсвийн зарлагын дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ч. Хүрэлбаатарыг дэвшүүлснийг МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа танилцууллаа. Нэр дэвшигчийн талаар асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Төсвийн байнгын хорооны Төсвийн хяналтын дэд хорооны даргаар сонгох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 90.9 хувь дэмжив.