УИХ-ын чуулганы өнөөдрийн /2015.02.12/ нэгдсэн хуралдаанаар “Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг үргэлжүүлэн хэлэлцлээ. Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацааөнөөдөр дууссан юм. Тогтоолын төслийн талаар гаргасан “Шударга ёс” эвслийнбүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ уншиж танилцуулсанюм. Тогтоолын төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 62.1 хувийн саналаар тогтоолыг баталсан юм.