УИХ-ын чуулганы өнөөдрийн /2015.02.12/ нэгдсэн хуралдаанаар Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав. Тус байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Уг санал дэмжигдсэнээр кинотеатрт гаргаж байгаа нийт киноны болон интернэт протоколд суурилсан телевизүүдийн кино сангийн 40 хувь нь монгол кино байхаар хуульд тусч байгаа юм. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 75.9 хувийн саналаар дээрх хуулийн төсөл батлагдсан.