ШУТИС-ийн Удирдах зөвлөл Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулиа түшиглэн Бизнесийн ахисан түвшний сургууль байгуулахаар шийдвэрлэсэн байна. Судалгаанд суурилсан их сургууль болох, ахисан түвшний хөтөлбөрийг олон улсын жишигт хүргэж хөгжүүлэх зорилгоор тус сургуулийг Монгол Улсад анх удаа байгуулжээ. Түүнчлэн Удирдах зөвлөл сургуулийнхаа захиргааны бүтцийн таван проректорыг дөрөв, таван газар, зургаан албыг нэг газар найман алба болгон өөрчилжээ. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс энэхүү шинэ бүтцээр ажиллах юм.