Хүн 25 наснаасаа хөгширч эхэлдэг гэнэ. Тэгвэл “Монос” групп, МУИС-ийн эрдэмтэд хамтран таван жил судалгаа хийсний үр дүнд залуужуулах үйлчилгээтэй “Энхжин 100 наслаарай” цай бүтээснээ өчигдөр танилцуулан, худалдаанд гаргалаа. Сөөгөн боролзгоно, аньсны навч зэрэг хөгшрөлтийн эсрэг, биеийн хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй ургамлуудыг ашиглан тус цайг үйлдвэрлэжээ. 100 хувь ургамлын гаралтай энэ цайг бүх насныхан ууж болно. Мөн сүүтэй цай чанахад зориулж нунтагласан, савлагаатай ч бий. Үнэ нь хэмжээнээсээ хамаараад янз бүр байх ч, ерөнхийдөө хямд гэсэн.