Булган аймгийн Булган сумын III багт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрт зарж байсан хаяг, шошгогүй, долоон кг-аар савласан хатаасан жимснээс өт илэрчээ. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар ийм зөрчил илэрсэн аж. Тиймээс уг дэлгүүрийн нийт 56 кг хатаасан жимсийг хурааж, устгасан байна. Мөн Бугат, Булган сумын зарим дэлгүүрт борлуулж байсан хадгалах хугацаа нь дууссан, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон 72 нэрийн, 870 гаруй мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан, устгажээ.