Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн Улаан хонд гэдэг газарт өвөлжиж буй малчны тэмээ галзуурчээ. Тус сумын малын эмч энэ сарын 8-нд уг малчныд дуудлагаар очиж, тэмээг нь үзэхэд гоц халдварт өвчний шинэ тэмдэг илэрсэн тул устган, дээж авч лаборатори луу илгээсэн аж. Шинжилгээний хариу энэ сарын 10-нд гарч, тэмээг галзуурсныг тогтоосон байна. Иймд Баян-Уул сумын Засаг даргын захирамжаар тэнд 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Өнгөрсөн онд манай улсын 19 аймгийн 302 суманд 485 удаа галзуу өвчин бүртгэгдэж, 783 толгой мал, амьтан өвчилжээ. Үүнээс 415 нь үхсэн бол 316-г нь устгасан байна. Үүнийг 2013 оныхтой харьцуулахад 192 мал амьтнаар олон байгаа юм.