УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.02.13/ хуралдаанаар Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар уг хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.