Өнгөрсөн оны 9 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зин Пин манай улсад албан ёсны өндөр дээд айлчлал хийсэн. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хятадын удирдагч болон гэргийд нь хос цоохор морь бэлэглэсэн юм.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зин Пин хос цоохор морийг хоёр орны найрсаг харилцааны билэг тэмдэг хэмээгээд "Алтай", "Хэрлэн" хэмээн нэрлэжээ. Тэрхүү хос цоохор морийг өчигдөр Замын -Үүдийн хилийн дамжуулан өнгөрүүлэх боомтоор нэвтрүүлж БНХАУ-ын талд албан ёсоор хүлээлгэн өглөө. Хос цоохор морийг Замын -Үүдийн гааль, мал эмнэлэг, ариун цэврийн алба зэрэг холбогдох албаныхан сайтар шалгаж, аюулгүй байдлыг ханган улсынхаа хилийг давуулсан байна.