Завхан аймгийн Хот тохижилт үйлчилгээний албаныхан одоогоос 10 жилийн өмнө Говь-Алтай аймгаас таван ширхэг илжиг авчирч хотын гэр хороолол, орон сууцны айлуудын хог хаягдлыг хямд зардлаар зайлуулж зөөж тээвэрлэдэг байсан цаг саяхан.
Хогоо ачуулаарай гэж хашгирах илжиг тэрэгтэй хижээл эрийн дуу Улиастайд дуулдах болсноор манай аймгийн төв хоггүй цэвэр цэмцгэр байдаг байв. Биднийг хогноос минь салгаж буян болсон илжигнүүд минь хог ачдаг автомашинтай болсноор энд тэнд ганц нэгээр үзэгдэж байсаар цөөрсөн. Харин ганц илжиг сүүлийн хоёр жил Улиастайн гудамжаар явж хүүхдүүдийн сонирхдог өхөөрддөг амьтан байсанаа алга болчихов.
Сураг сонсохнээ манай аймгийн нэгэн нэртэй бөх үлдсэн ганц илжгийг аймагт ажиллаж байсан хятадуудад зарсан сурагтай. Бодвол хятадууд алаад идчихсэн байх хэмээн иргэд дургүйцэж байв.