Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд Цагаан сарын баярыг угтаж хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна. Шалгалтын явцад хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 517 төрлийн 4561 ширхэг 9781,1 мян.төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, хадгалалтын горим алдагдаж чанарын шаардлага хангахгүй болсон 1218,0 мян.төгрөгийн 180 кг махыг устгуулахаар, тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалсан нийт 607.100 мян.төгрөгний үнэ бүхий 10 төрлийн 161 ширхэг тамхи, 5 төрлийн 37 ширхэг архийг хурааж, улсын орлого болгуулахаар улсын байцаагчийн нийт 18 акт тогтоож, Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах, үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий Нийслэлийн орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна.