Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт энэ долоо хоногт 333 дуудлага ирснээс зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 2 бүртгэгдснээс жолооч 1, явган зорчигч 1 өртжээ. Түүнчлэн зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 75 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан ажээ.