Өнгөрсөн бямба гарагт нийслэлд гал түймрийн долоо, орон нутагт гал түймрийн хоёр дуудлагатай байлаа.
Сонгинохайрхан дүүргийн XI хорооны Амины орон сууцын хоёрдугаар гудамжийн 238 тоотод иргэн Э-н дөрвөн ханатай гэр, иргэн Б-н таван ханатай гэр, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны “Сургууль”-ийн 24 дүгээр гудамжийн 446 тоотод иргэн С-н байшин, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны “Сэлбэ”-ийн хоёрдугаар гудамжийн I тоотод иргэн Б-н гараж, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Салхит”-ын тавдугаар гудамжийн 102 тоотод иргэн Т-н гэр, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны “Хандгайт”-ын тавдугаар гудамжийн 66 тоотод иргэн Б-н байшин, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны “Толгойт”-ын 66 дугаар гудамжийн 3/Б тоотод иргэн Б-н байшин, Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны “Баруун тасган”-ы наймдугаар гудамжийн 73 тоотод иргэн Г-н хашаа, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн 21 дүгээр гудамжийн 18 тоотод иргэн Б-н байшин, Сэлэнгэ аймгийн Мандал сумын гуравдугаар багийн “Баянбулаг”-ын А-гийн 12 тоотод иргэн С-н малын хашаа, хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлага ирж Онцгой Байдлын Газрын Аврах, гал унтраах ангийн албан хаагчид шуурхай ажиллан унтраалаа гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газраас мэдээлэв.