Өнгөрсөн бямба гарагийн 12:00 цагийн үед Баянхонгор аймгийн Баацагаан сумын V багийн нутаг “Ямаан-Усны-Ам” гэдэг газар 33 настай, эрэгтэй А нь худагт унаж нас барсан байна.
Мөн өдрийн 14:30 цагийн үед Багануур дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарны зам” цайны газрын ойролцоо авто зам дээр ачааны автомашин замын хажуу руу онхолдож, 35-н настай эрэгтэй М гэгч нас барсан зам тээврийн ноцтой осол гарлаа.
Мөн өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-ний оройн 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг төмөр замын 40-ийн гармын дэргэд авто зам дээр ачааны автомашин, суудлын автомашинтай мөргөлдөж, 35-н настай эрэгтэй А, 42 настай эрэгтэй Б нар ослын газарт нас барсан байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газраас мэдээллээ.