Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл Монгол Улсад энэ оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 100 ба түүнээс дээш наслан, зургаадай таяг тулсан 120 буурай энх тунх амьдарч байна. Тэдний 18 нь буюу 15 хувь нь эрэгтэй, 102 нь буюу 85 хувь нь эмэгтэй. Өндөр настнуудын хамгийн ахмад нь болох нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XV хорооны иргэн Лувсангийн Данзан 109 нас зооглож байна.
Амьдран суугаа засаг захиргааны харьяаллаар
Нийслэл 50,
Баян-Өлгий 11,
Өвөрхангай 8,
Хөвсгөл 7
Баянхонгор 7,
Архангай 6,
Хэнтий 5
Төв 5
Дундговь 5,
Өмнөговь, Завхан, Дархан-Уул, Орхон, Булган, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс 1-3
Насаар нь авч үзвэл
100-101 настай-57
102 настай-18
103 настай-18 ахмад,
104 настай-13 ахмад,
105 настай-3 ахмад,
106 настай- 4 ахмад,
107 настай-2 ахмад,
108 настай- 4 ахмад,
109 настай 1 ахмад