Байгалийн болон спорт аялал хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Гайхамшигт Хөвсгөл нутаг” мөсний баяр ирэх гуравдугаар сарын 3, 4-нд Хатгал тосгоны Хүзүүвчийн шилд болно. 16 дахь жилдээ болох энэ баярын үеэр жуулчны долоон бааз ажиллах юм байна. Зохион байгуулагчид нь гадаад, дотоодын жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангахад ихээхэн анхаарч байгаа гэнэ. Уг баярт зориулан шөнийн гэрэлтүүлэгтэй мөсөн хотхон байгуулж эхэлжээ. Мөн мөсөн шагайн тэмцээн, чаргатай морьдын уралдаан өрнүүлж, цаатан өрхтэй танилцуулан, цаа бугын үзүүлбэр үзүүлэхээс гадна үндэсний хувцасны өвлийн загварын үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөжээ.