Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо өчигдөр хуралдаж, нэр бүхий уяачдад цол олгох асуудлыг хэлэлцэн, Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлэхээр болжээ. Тод манлай уяач цолны болзлыг Төв аймгийн Лүн сумын уугуул, “Итгэлт орших” компанийн захирал Б.Билэгдэмбэрэл, Ховд аймгийн Дарви сумын харьяат Б.Мөнхтөр, Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нар хангажээ.Манлай уяач цолны болзлыг Хэнтий аймгийн Дадал сумын харьяат Г.Содном, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул “Ентүм” компанийн захирал Т.Гантөмөр нарын долоон хүн, алдарт уяач цолоор Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Б.Цэрэнбалтав, Төв аймгийн Баян сумын харьяат П.Энхмөнх нарын 17 хүн хангасан аж.