Орон сууц, нийтийн аж ахуйн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан М.Янжмаа, З.Тогтох, И.Бадамгэрэл, К.Зураахай нарын дөрвөн иргэн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа.
Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий, 13 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга М.Галбаатар нар гардуулав. Шагнал авсан иргэдийн тухайд “Өнөр” хорооллын СӨХ-үүд удирдах ажил хийдэг юм.
Мөн энэ үеэр ахмад багш Р.Оюунчимэг “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнууллаа.