Сар шинийн баяр хаяанд ирлээ. Энэ өдрүүдэд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ эрс нэмэгдэж, түүний хэрээр үнэ нь өсдөг . Цагаан сарын баярын өдрүүдэд “Сүү ХК”-ийн үйлдвэрлэлийн ачаалал хоёр дахин өсдөг тухай “Сүү ХК”-ийн олон нийттэй харилцах менежер Б.Уянга хэллээ. Тиймээс “Сүү ХК” энэ жилээс эхлэн баярын өдрүүдэд зөвхөн шинийн нэгэнд амарч, бусад өдрүүдэд ердийн ажлын цагийн дагуу үйлдвэрлэлээ явуулж, нийт хэрэглэгчиддээ шинэ бүтээгдэхүүнээ хүргэхээр болжээ.
“Сүү ХК”-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Манай компани Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1200 үнээний фирм байгуулсан. Энэ фирмийн нэг үнээ саалийн 305 хоногт 7500-14000 литр сүү гаргадаг.Эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор фермтэй болж, тус фермээс хоногтоо долоон тонн сүү авч эхэлсэнтэй холбогдуулан бүтээгдэхүүнийхээ үнийг 200-2000 төгрөгөөр хямдруулсан” гэж ярилаа.
Тодруулбал, “Миний монголын сүү” 200 төгрөгөөр хямдарсан бол, 0.5 литрийн элекстер сүү 250 төгрөгөөр, хорхой ааруул савлагаанаас шалтгаалан 300-2000 төгрөгөөр хямдарчээ.
Сүү, сүүн бүтээгдэхүүн энэ сарын 4-өөс үнэ нь буурсан ч зарим дэлгүүрүүд үнэндээ ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй байгаа гомдол иргэдээс иржээ. Тиймээс тус компаниас санамж бичиг тухайн дэлгүүрүүдэд хүргүүлээд байгаа гэнэ.
Мөн тус компани “Миний монголын сүү”-ний худалдан авалт тутмын 30 төгрөг нь “Ахмад настнуудаа дээдлье” уриан дор хэрэгжих төслийн уралдааныг санхүүжүүлж, ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах аж.
М.Болорцэцэг