Орхон аймгийн хувийн хэвшлийн эмнэлэгүүдийн “Чандмань-Эрдэнэ” холбоо Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд /БОЭТ/ хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат бэлэглэлээ.
Энэ нь нэн чухал тоног, төхөөрөмж ажээ. Дараагийн удаа гэртээ хэвтэрт байдаг өвчтөнд эм, тариа өгөх гэнэ. Орхон аймагт хувийн хэвшлийн 66 эмнэлэг байдаг аж. Үүний 11 нь ортой, 45 нь үүдэн эмнэлэг ажээ. Эдгээрээс ес нь шүд, зургаа нь эмэгтэйчүүд, дөрөв нь уламжлалт, хоёр нь хүүхдийн эмнэлэг байдаг нь БОЭТ-ийн ачааллыг багасгахад нөлөөдөг байна. “Чандамь-Эрдэнэ” холбоо мөн 12 өрхөд сар шинийн тавгийн идээ өгсөн юм. Дээрх үйл ажиллагаа нь ирэх сард тохиох Эмч нарын баярыг угтаж хийж байгаа ажил ажээ.