Билгийн тооллын XYII жарны хөхөгчин модон хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян, УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар нар Гандантэгчэнлин хийдэд очлоо. Тэд Мэгжид Жанрайсаг бурханд мөргөн, ард түмнийхээ буян заяаг даатгаж мандал өргөх ёслолд оролцов.