“Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд “УИД”, “Номин их дэлгүүр” –үүд өчигдөр амарч, бусад дэлгүүрүүд 12.00 -20.00 цаг хүртэл ажиллалаа. Өнөөдрөөс эхлэн Номингийн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм.
“Боса” сүлжээний дэлгүүрүүд өчигдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд өчигдөр 10.00 -18.00 цаг хүртэл ажилласан юм. Түүнчлэн өчигдар Голомт банкны "Солонго" салбар 10.00-18.00 цаг, Төрийн банк-ны “Мөнгөн завъяа” тоцооны төв 11.00-16.00 цаг, Капитал банк-ны “Төв шуудан” дахь тооцооны төв 10.00-16.00 цаг хүртэл ажиллаж байгаа юм.