Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх сургалт судалгааны "ПОЛИСИ” төвөөс өөрийгөө өөрчлөх, бусдад өөрийгөө таниулах, чин хүсэл эрмэлзэлтэй шилдэг сурагчдад зориулан монгол залуу хүний заавал эзэмших 21 ур чадвар олгох “VISION 21” тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Тус хөтөлбөр нь ирэх 3 сарын 1-ний өдрөөс эхэлнэ. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар та бусдад өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж, өөрийн гадаад болон дотоод имижээ хэрхэн бүрдүүлэх цаашлаад хувь хүний хөгжилд тань нэмэр болохуйц мэдлэгийг олж авах юм.
Мөн өөрсдийн баг хамт олонтой болон бусад сургуультай хамтарч ажиллах өөрсдийн танилын хүрээгээ нэмэгдүүлж дуу хоолойгоо нийгэмд хүргэх болно. ПОЛИСИ төв залуучуудад өөрийнхөө нөөц бололцоог нээж илүү их хөгжих боломжийг олгож байна. Утас : 89108980, 88929829, 89058980, 91394400