Сар шинийн баяраар замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Үүний хэрээр авто замын ослын тоо ч нэмэгддэг байна. Өмнөх жилүүдийн адил энэ жилийн цагаан сарын баяраар ч замын ослын тоо нэмэгджээ. Үүний дотор хүүхдүүд осолд өртөх тохиолдол эрс нэмэгдсэн байна. Тодруулбал, шинийн 1-2-ны өдрүүдэд нийт 12 хүүхэд авто замын осолд өртжээ.
Хүнд, хөнгөн байдлаар бэртсэн хүүхдүүдийн найм нь эцэг, эхтэйгээ хамт машинтай явж байсан байна. Замын цагдаагийн газраас үүнийг эцэг, эхчүүд замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдүүддээ хамгаалах бүс хэрэглүүлдэггүйтэй холбоотой гэлээ.