Баярын өдрүүдэд буюу энэ сарын 18-23-нд нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харъяа эмнэлгүүд бэлэн байдлаа ханган ажилалаа. Эдгээр өдрүүдэд нийтийг хамарсан ямар нэгэн хоолны хордлого гараагүй бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр 1618 хүн үйлчлүүлжээ. Мөн Амаржих газруудад 321 хүүхэд шинээр мэндэлсний 158 нь хүү 165 охин аж. Яаралтай тусламжийн төвд 5741 дуудлага ирснээс насанд хүрэгсэд 4167, хүүхдийн дуудлага 1574 байна.
Тэгвэл 360 хүн архинд хордсон бол 749 хүн гэмтэж бэртжээ. Нийслэлийн хэмжээнд нийт 7891 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс том хүн 5605, хүүхэд 2286, шинээр хэвтсэн өвчтөний тоо 1007. Үүнээс хүүхэд 383, эмнэлгээс 1282 хүн гарсан бол амралтын өдрүүдээр 14 хүн нас барсан байна.