Битүүний өдөр буюу энэ сарын 18-ны 09.02 цагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Төр хурхын амны 30 дугаар цэгийн орчим ойн түймэр гарсан. Иргэдийн дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах ангийн алба хаагчид шуурхай арга хэмжээ авч, Богд хан уулын хамгаалалтын газрын байгаль хамгаалагчидтай хамтран 20.45 цагийн орчимд бүрэн унтраажээ.Нэг орчим га талбайд тархаад байсан галыг бүрэн унтраасны дараа Богд хан уулын захиргаанд хүлээлгэн өгчээ.