Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх энэ сарын 18-ны өдөр хянан хэлэлцжээ. Тодруулбал, ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхөд оноосон 6.6 жилийн ялыг хөнгөрүүлж 14 сая төгрөгөөр торгох шийдвэр, ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан Д.Эрдэнэбат, “Электрон системс” компанийн дарга М.Батболд нарт оноосон ялыг мөн 14 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилжээ.
Харин тус газрын Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Г.Наранцэцэгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчдээс улсад учруулсан хохирол болох нэг тэрбум 62 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.