Орхон аймгийн Баян-Өндөр суманд өнгөрсөн оны есдүгээр сарын 22-нд судалгаа хийж явсан О-г тус сумын Цагаанчулуут багийн оршин суугч Ц.Батхүү олон удаа хутгалж амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Уг хэргийг Орхон аймаг дахь Сум дундын 14 дүгээр шүүх энэ сарын 9-нд хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Тус аймаг дахь Цагдаагийн газар, прокурорын байгууллагаас шүүгдэгч Ц.Батхүүгийн сэтгэцийг удаа дараа шалгуулж, хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоолгон яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж. Гэвч анхан шатны шүүх сэтгэцийг нь дахин шинжлүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр шалгуулахаар болсон гэнэ.