Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа В.Нямханд төрөөс гэм хорын хохиролд 200 сая төгрөг нэхэмжилж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны II шүүхэд ханджээ. Түүнийг Хятадын тусгай албанд мэдээлэл дамжуулсан, тагнуулын байгууллагын хууль, журам зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн хоёр жил шахам хугацаанд хорьж шалгасан юм. Шүүхээс түүний гэм буруугүйг тогтоож, цагаатгасан бөгөөд тэрбээр цагдан хоригдсон хоног, сэтгэл санааны хохиролд дээрх мөнгийг нэхэмжилсэн сурагтай.