Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өчигдрийн байдлаар нийт 305 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын 271 дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд 21 хүн өртөж, хүнд хөнгөн гэмтжээ. Түүнчлэн сургуулийн насны зургаан хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Мөн согтруулах ундааны зүйл хэрэглэсэн 66 жолоочийг саатуулжээ.