2015 оны 2 дугаар сарын 15-нд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ирээдүй” цогцолборт хөгжмийн зэмсэг нийлүүлжээ.
Яагаад энэ байгууллагыг сонгож тусалсныг ДЗОУБ-ын мэргэжилтэн Ө.Хасанчимэгээс лавлахад, “Ирээдүй” цэцэрлэг бол хотын захад байрладаг аймагтаа ганцад тооцогддог цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор. Түүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй балчир хүүхдүүдийн анги бүлэгтэйгээрээ онцлон Цогцолборын захирал Н.Цэцэгдуламаас хүсэлт ирснийг судлаж үзээд тэдэнд дэмжлэг үзүүлсэн юм гэлээ.