Баян-Өлгий аймгийн Сагсай сумын малчид өвөлжөөнөөсөө хөдөлж эхлэв. Даян нуур дахь хаваржаа хүртэл 120-180 км зам туулна. Малчид малаа тууж эхэллээ. Гэрүүд нь хэд хоногийн дараа тэмээ болон машинаар нүүдэл хийж хойноос нь очно. Зам дунд зузаан цастай Харганатын даваа бий. Хар нуураар дамжин өнгөрөхөд цасан шуурга шуурвал эрсдэлтэй тул хамаг хүчийг тэнд төвлөрүүлж байна. Даваан дээр «Жол» компанийн замчид сайн ажиллаж байна. Бэрхшээл гарвал тэр орчим хадгалаад байгаа аюулгүйн нөөцийн өвс тэжээл бий. Малчдад бензин шатахууныг зургаадугаар сард авахаар зээлээр олгож байна. Энэ онд мөнгө хөрөнгө хомсдоод байгаа ч сум хөгжүүлэх сангийн хөрөнгө ер орчим сая төгрөгийн хөрөнгөөр Даян нуурт гар утасны станц байгуулах, зам засах зэрэг ажлуудыг хийнэ. Төсвийн хөрөнгөөр сумын сургуульд зуун хүүхдийн дотуур байрны байр барихаар болж байна. Хүн эмнэлэгт орон тоо болон түргэн тусламжийн машинд бензин шатахуун хүрэлцэхгүй байгаа явдал бий гэж 130 мянга гаруй малтай тус сумын Засаг дарга С.Кунаев ярилаа.